ОХУ тамирчдадаа тавих хяналтаа чангатгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. ОХУ-ын тамирчид "мельдоний" сэргээш хэрэглэсэн тухай мэдээлсэн тохиолдол бүрийг биечлэн хянана гэж тус улсын Спортын сайд Виталий Мутко мэдээлжээ.
В.Мутко өгсөн ярилцлагадаа, "Тохиолдол бүрийг тусгайлан авч үзэх болно" гэлээ.
“Гэсэн ч, сэргээшийн асуудал зөвхөн ОХУ-д төдийгүй бусад оронд ч хөндөгдсөн асуудал юм. Дэлхий даяар 100 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Бид хүчин чармайлтаа нэгтгэн энэ түүхийг эцэс болгох ёстой юм. Мөн бүх тамирчинд мэдээлэл хүрнэ гэж найдаж буйгаа" тэрбээр илэрхийлжээ.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “мельдоний” хэмээх бэлдмэл Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориотой бэлдмэлийн жагсаалтад оржээ.
Х.Сарнай