Иргэний үнэмлэх авах, сунгах иргэдтэй утсаар холбогдож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь энэ оны эхнээс Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд шинэ үнэмлэх авах, сунгуулах 16, 25, 45 нас хүрч байгаа иргэн бүртэй нэг сарын өмнө утсаар холбогдож цахим үнэмлэхээ хугацаандаа авах, сунгуулах тухай мэдэгдэн ажиллаж байна. Ингэснээр өмнөх оны 3 дугаар сард 308 иргэн торгууль төлсөн бол энэ жил 50 гаруй хувиар буурч 142 болсон байна.
Аймгийн хэмжээнд энэ онд 25 настай
1317, 45 настай 1866 иргэн иргэний үнэмлэхээ сунгуулах ба шинээр авах 16
настнууд харьцангуй цөөхөн байгаа ажээ.