Хамгийн том загас барьсан шагналыг “Хөх Тул” клубын Ц.Тодгэрэл 1090 грамм цурхай барьж хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгий нуур дээр "Өгий цом-2019" мөсний загасчлалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил тав дахь жилдээ зохион байгууллаа.
2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн тус тэмцээнийг зөв зохистой спорт загасчлалыг хөгжүүлэх, байгальд ээлтэйгээр загас бариад буцаах зарчмыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” НҮТББ-аас зохион байгуулдаг юм.
"Өгий цом-2019" тэмцээнд
24 багийн 120 тамирчин өрсөлдсөнөөс багийн дүнгээр “Найзууд-1”, “Хөх Тул”,
“Жараахай-1” клубууд эхний байруудад оржээ. Хувийн дүнгээр “Улаанбаатар”
клубын Х.Жавхлантөгс, “Champions” клубын Э.Нямхүү, “Хөх Тул” клубын С.Өлзий
нар эхний байруудад шалгарсан бол тэмцээний хамгийн том загас барьсан шагналыг
“Хөх Тул” клубын Ц.Тодгэрэл 1090 грамм цурхай барьж хүртсэн байна.