“Оюутан-цэрэг" хөтөлбөрийн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-01 16:38:19

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт "Оюутан-цэрэг" хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж, 3 дугаар сарын 30-нд хичээл нь эхэллээ. Хөтөлбөрт аймгийн Багшийн сургууль, “Гурван тамир” дээд сургууль, “Булган МСҮТ зэрэг сургуулиас нийт 10 оюутан хамарч байна. 

"Оюутан-цэрэг"-үүд 06 дугаар сарын 1 хүртэл онолын мэдлэгээ танхимаар авах бөгөөд 06 дугаар сарын 1-нээс 08 дугаар сарын 15 хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн 256-р цэргийн ангид очиж дадлага сургуулилтдаа хамрах юм.

"Оюутан-цэрэг" хөтөлбөрт 10 оюутан хамарч байгаа нь өнгөрсөн жилийнхээс зургаагаар цөөн байгаа юм. Үүнийг аймгийн Цэргийн штабаас тайлбарлахдаа, "Манай аймгаас 10 оюутныг хамруулна гэсэн квот өгсөн учраас өнгөрсөн жилийнхээс цөөн байгаа” гэдгийг хэлж байв. 

関連ニュース