“Lufthansa” Брюссель рүү үйлддэг бүх нислэгээ цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-24 15:15:26

БЕРЛИН. /TASS/. Германы “Lufthansa” концерн Бельгийн нийслэл хотод мягмар гарагт халдлага үйлдсэнтэй холбоотойгоор Брюссель рүү үйлддэг бүх нислэгээ гуравдугаар сарын 28 хүртэл цуцалсан байна. Энэ тухай тус компанийн цахим хуудсанд мэдээлжээ.

“Гуравдугаар сарын 22-24 хүртэлх үеийг оруулаад гуравдугаар сарын 28 хүртэл цуцалсан нийт нислэгийн тоо 156 болох бөгөөд нийтдээ 12300 зорчигч үүнд өртөнө” гэж агаарын тээврийн тус компани мэдээлсэн байна.

Гуравдугаар сарын 22-ны өглөө Брюссель хотод цуврал халдлага үйлдсэн билээ. Амиа золиослогч хоёр террорист Завентем нисэх онгоцны буудалд халдлага үйлдсэнээс хэсэг хугацааны дараа "Мальбек" метроны буудалд бас нэг дэлбэрэлт болжээ. Урьдчилсан мэдээллээр, халдлагын улмаас 31 хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж шархадсан байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース