Явуулын нэг цонхны үйлчилгээг Чулуут суманд ажиллууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ "Тогтвортой амьжиргаа-3” төсөлтэй хамтран "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн хүрээнд төрийн үйлчилгээний явуулын нэг цонхны үйлчилгээг сумдад ажиллуулж байна.
Энэ сарын 3,4-нд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Чулуут сумын
Зуунмод, Өлзийтгол, Халуун-Ус багийн
иргэдтэй уулзаж, аймаг орон нутагт 2016-2020 онд хийсэн, цаашид хийх
ажлуудаасаа мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт
өгч ажиллалаа. Энэ үеэр Халуун-Ус багийн эмчид нэг мотоциклийг
шийдэж өгөхөөр боллоо. Мөн
дээрх хоёр багийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон юм.
Энэ ажлын хүрээнд сумдад Нэгдсэн
эмнэлэг, нийгмийн даатгал, архив, ХХҮГ, БОАЖГ, УБХ зэрэг байгууллага 20 гаруй
төрлийн үйлчилгээгээр иргэдэд үйлчилж, мэдээлэл, сурталчилгаа хийж байна.
Өнөөдөр Чулуут сумын төвийн баг
болон Халуун-Ус багийн нийт 400 орчим иргэнд улсын бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр,
халамж, архивын лавлагаа, байгаль орчин гэсэн чиглэлүүдээр үйлчилгээ
үзүүлж, мэдээлэл, сурталчилгаа хийсэн байна.
Зуунмод, Өлзийтгол, Халуун-Ус багийн Засаг дарга нарт "Багийн хѳгжил" аймгийн дэд хѳтѳлбѳрийн хүрээнд Жэрэс ОУБ-тай хамтран 101 багийн тѳвд мэдээллийн самбарыг хүлээлгэж өглөө. Мэдээллийн самбарт багийн танилцуулга, багийн ажлын тѳлѳвлѳгѳѳ, орон нутагт хийж буй ажлууд, нийгмийн даатгал, эрүүл мэнд, тѳсѳл хѳтѳлбѳрүүд, ХАА, мал эмнэлэг, байгаль орчин, уур амьсгалын ѳѳрчлѳлт гэсэн мэдээллүүдийг багтаасан ба багийн удирдлагууд мэдээллүүдийг тухай бүр шинэчилж байх юм.
Өнөөдөр Өндөр-Улаан суманд ажиллаж байна.