Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар нийт 2725 га талбайд тариалалт хийж, ойролцоогоор 10 гаруй хувьтай, тариалалт үргэлжилж байна.
Энэ хавар 14000 орчим га-д тариалалт хийнэ. Саяхны орсон хэд
хэдэн удаагийн цаснаас үүдэлтэйгээр жаахан саатсан байна. Ямартай ч энэ долоо
хоногтоо тариалалтыг 50-60 хувьд хүргэнэ гэлээ.
Энэ
жилийн хаврын тариалалтад дугуйт болон гинжит 95 трактор, 547 дагалдах техник,
чиргүүл, дүүжин машин ажиллаж, 2600 га-д улаанбуудай, 70 га-д тосны ургамал,
төмс 50 га-д, хүнсний ногоо 5 га-д тус тус тариалаад байна.