Баруун бүсийн соёл, урлагийн салбарынхан зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-31 12:52:32

Увс /МОНЦАМЭ/“Соёлын үйлчилгээний хүртээмж” төслийн хүрээнд баруун бүсийн соёлын ажилтнуудын уулзалт, зөвлөгөөнийг Увс аймагт энэ сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр баруун бүс нутгийн соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, шийдэл, үйлчилгээний хүртээмж, чанар, музейн үзмэр, соёлын өвийн хадгалалт хамгаалалт зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.  

Мөн энэ үеэр баруун бүсийн соёл, урлагийн салбарын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болжээ.

Зөвлөгөөнд аймгийн соёл, урлагийн салбарын удирдлагууд болон СУИС-ийн соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ш.Эрдэнэцэцэг, МУИС-ийн зөвлөх, профессор Т.Дорждагва нар, мөн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сумдын соёлын төвийн эрхлэгч гэх мэт 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус зөвлөгөөнийг БСШУСЯ-наас СУИС-ийн дэргэдэх Соёл судлалын хүрээлэнтэй хамтран зохион явуулсан байна.

関連ニュース