Сирийн 150 мянга гаруй иргэнд тусламж үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-30 09:49:30

НҮБ. /TASS/. Сирид байлдааны ажиллагааг зогсоосноос хойш НҮБ тус улсын бүслэгдсэн бүс нутгуудын 150 мянга гаруй оршин суугчид хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний мягмар гарагт нийтэлж, Аюулгүйн Зөвлөлд илгээсэн тайлан мэдээнд дурджээ.

“Автомашины цувааны тусламжтайгаар НҮБ Сирийн бүслэгдсэн 18 бүс нутгийн 10-ынх нь 150 мянган хүнд, мөн хүрэхэд хэцүү газарт оршин суугаа хэдэн арван мянган хүнд хүмүүнлэгийн тусламж хүргэлээ” гэж уг баримт бичигт дурдсан байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын тооцоолсноор, Сирийн бүслэгдсэн бүс нутгуудад нийтдээ 480 мянга гаруй хүн оршин сууж байна. 2015 онд НҮБ тэдний нэг хүрэхгүй хувьд нь тусламж үзүүлж чаджээ.

Д.Жаргал

 

関連ニュース