МУГЖ В.Оросоогийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-24 21:47:27

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир сумын соёлын төв 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин В.Оросоогийн нэрэмжит болжээ. Түүний мэндэлсний 80 жилийн ойн “Алтан үеийн аялгуу” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 22-нд Цахир сумын соёлын төвд зохион байгууллаа.  

Тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин Д.Самбуу, МУГЖ У.Далантай, С.Ганзориг, С.Эрдэнэцэцэг нар болон В.Оросоогийн нэрэмжит дууны уралдааны тэргүүн байр эзэлж, СУИС-д суралцсан дуучид, аймгийн ХДТ-ын уран бүтээлчид оролцсон байна.  



Мөн түүний мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан хань, үр хүүхдүүд нь Цахир сумын соёлын төвийг 60.0-70.0 сая төгрөгийн хандиваар бүрэн засварлажээ. Номын санд нь 500 ширхэг уран зохиолын ном хандивласан байна.

Гавьяат жүжигчин В.Оросоогийн гэргий Д.Хишигжаргал хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотноо энх тунх амьдарч байгаа ба Соёлын төв гавьяат жүжигчний нэрэмжит болсноор түүний хань ижил, үр хүүхдүүд, ач зээ нар нь аавынхаа алдар нэрийг дурсан мөнхжүүлж, уран бүтээл үйл хэргийг сурталчлан таниулах олон ажлыг ийнхүү зохион байгуулж байгаа юм.

関連ニュース