"Чулуутын цуурай" богино өгүүллэгийн улсын уралдаанд Б.Баярсайхан түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. XX зууны Монголын хүүрнэл зохиолын төлөөлөгч, нэрт зохиолч Ойдовын Цэндийн мэндэлсний 90 жилийн ойд зориулж, түүний нэрэмжит "Чулуутын цуурай" богино өгүүллэгийн улсын уралдааныг энэ сарын 29-ний өдөр аймгийн ХДТ-т зохион байгууллаа.
Богино өгүүллэгийн улсын наадамд нийт 50 зохиолч оролцсоноос тэргүүн байрт Д.Нацагдоржийн шагналт зохиолч, Бидэрийн Баярсайхан, дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч Сааюугийн Баттулга, гутгаар байрт "Алтан Өд" шагналт Хандхүүгийн Нямхишиг орлоо.
Мөн О.Цэнд зохиолчийн бичсэн "Тамирын бэр" дуулалт
жүжгийг Архангай аймгийн ХДТ-ын уран бүтээлчид тоглосноос гадна "Уйлж дуулах хорвоо" киноны
нээлтийг хийсэн юм. Энэ үеэр зохиолчийн
эдэлж, хэрэглэж байсан
үнэт өв-эд өлгийн зүйлс, бүтээсэн олон номоор нь үзэсгэлэн дэлгэжээ.
Энэхүү үйл ажиллагааг МЗЭ, Архангай аймгийн зохиолчдын
"Хан тамир" төв, аймгийн Хөгжимт драмын театр хамтран зохион
байгуулсан юм.