Лхамцэрэнгийн Дондивсэнгэ гуайд хэлмэгдэгчийн 80 сая төгрөгийг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хашаат сумын иргэн Лхамцэрэнгийн Дондивсэнгэ гуайд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн 80 сая төгрөгийг гардууллаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 онд УИХ-аас батлан гаргасан юм. Уг хуульд 13.2.1. улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, 13.2.2. улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр, /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийг тус тус олгохоор хуульд нэмэлт өөрчлөлт орсон.
Энэ хууль нь Монгол
Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөн
олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай
холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Улсын хэмжээнд дээрх арга хэмжээнд зориулан УИХ-аас
2019 онд 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ мэтчилэнгээр уг нөхөн олговрыг үргэлжлэн олгох ажээ.