Баяр наадмын босгон дээр 88 хүн төрийн дээд одон медалиар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-09 16:54:54
Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Архангай аймаг байгуулсаны 96 жилийн ойн баярын баярын хурал өнөөдөр боллоо. Баярын хурлыг аймгийн Засаг дарга нээн үг хэлж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар Монгол Улсын одон медалиар шагнав.
Аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавъяат барилгачин цол хүртсэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, "Гурван тамир" ХХК-ийн захирал Жийлээгийн Нэргүйд хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдөр баярын хурлын үеэр Төрийн дээд одон медалиар 88 хүнийг шагналаа.
関連ニュース