Дурангаар бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Зүүн бөөрний хорт хавдартай гэж оношлогдсон Архангай аймгийн иргэн 61 настай А.Д-д аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар ЕМА дор дурангаар зүүн бөөрийг авах мэс заслыг долдугаар сарын 17-нд амжилттай хийлээ.
Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.