Батцэнгэл сумын ЗДТГ-ын барилгыг шинээр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-02 13:57:08

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл суманд 2019 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын ЗДТГ-ын шинэ барилгыг барих ба уг ажлыг "Заг инженеринг” ХХК гүйцэтгэж байна.

Тус барилга нь 756 м2, хоёр давхар барилга юм. Шинэ барилгын суурийн ажил 70 гаруй хувьтай явж байна. Хуучин Засаг даргын Тамгын газрын байр нь анх 2003 онд ашиглалтад орсон модон хийцтэй барилга байжээ.

Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулах юм.

関連ニュース