Садулаев дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 12:02:24

НУР-СУЛТАН. /РИА Новости/. Нур-Султан хотод болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -97 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаев алтан медаль хүртжээ.


Шигшээ барилдаанд Садулаев Азербайжаны тамирчин Шариф Шарифовыг 4-0 онооны харьцаагаар ялжээ. “Токио-2020” олимпын эрхээ авсан тамирчин Садулаев ийнхүү дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон байна. 


Энэ төрөлд Умард Македоны тамирчин Магомедгажи Нуров болон АНУ-ын тамирчин Кайл Снайдер нар хүрэл медаль хүртжээ. 

関連ニュース