Хүндийн өргөлтийн ДАШТ-д Умард Солонгосын тамирчин түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА.
/TASS/. Таиландын
Паттайя хотод болж буй Хүндийн өргөлтийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -76 кг-ын жинд БНАСАУ-ын тамирчин Рим Жон
Сим алтан медаль хүртжээ.
Өдгөө 26 настай тамирчин бүсгүй өөрийн дээд амжилтаа эвдэж нийлбэр дүнгээр 276 кг-ыг
өргөсөн байна. Тэмцээнд 271 кг-ын үзүүлэлтээр Хятадын тамирчин Жан Ванли
хоёрдугаар байрт орсон бол Эквадорын тамирчин Нейси Дахомес 245 кг-ыг өргөж
гуравдугаар байрыг эзэлжээ.
Эрэгтэйчүүдийн -96 кг-ын жинд Хятадын тамирчин Тянь Тао түрүүлжээ. Тэрбээр нийлбэр дүнгээр 410 кг-ыг өргөсөн байна. Хоёрдугаар байрт Катарын тамирчин Фарим Ибрахим орсон бол
Гүржийн тамирчин Антон Плесной гуравдугаар байрыг эзэлжээ. Хүндийн өргөлтийн ДАШТ энэ сарын 27-нд дуусах
юм.