Хур хогийг дарж булшлан нөхөн сэргээлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-09-26 13:41:46

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын хогийн цэг дээр олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж, нөхөн сэргээлт хийх ажлын явцтай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр биечлэн танилцлаа.

Тодруулбал, Увш хар уулын орчим 105 га талбайд тархсан хур хогийг хумьж дарах, үхсэн, нядалсан малын сэг зэм, яс үс, машины хаягдал кабин зэрэг овор бүхий хогийг зөөж тээвэрлэн дарж булшлах, дахин хог асгахаас сэргийлж 1500 метр урт зоон татах, тэмдэгжүүлэх ажлыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас хийж гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн хогийн нэгдсэн цэгийг хашаажуулах, түрж хумих, камержуулах ажлыг хийж байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын гүйцэтгэж байгаа ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.

“Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын хогийн сав, сандал байршуулах, байр орон сууцны гадна хогийн бункер байрлуулах ажлыг мөн хийж байгаа аж.

 

関連ニュース