ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэтгэвэртээ гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөлөв.
Мөн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Д.Эрдэнэчулууныг ШЕЗ-ийн гишүүнээс чөлөөлж Л.Атарцэцэгийг оронд нь томиллоо. Ерөнхийлөгчийн зарлигаар, ШЕЗ-ийн гишүүн чөлөөлж томилсонтой холбогдуулан Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    