Ерөнхийлөгчийн зарлигийг ШЕЗ-д танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг чөлөөлөх зарлиг өчигдөр гаргасан. ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдөр ШЕЗ-ийн гишүүд, албан хаагчдад зарлигийг танилцууллаа. 
Ерөнхийлөгчийн зарлигт, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөлөх, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Д.Эрдэнэчулууныг ШЕЗ-ийн гишүүнээс чөлөөлж Л.Атарцэцэгийг оронд нь томилохыг тусгажээ.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу ШЕЗ-ийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээв.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    