Үндэсний супер лиг эргэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсанбөмбөгийн Үндэсний супер лигийн “Тэргүүн хэсэг”-ийн нээлтийн тоглолтууд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон /МҮЭСТО/-д даваа гарагт эхэллээ.
Нээлтийн тоглолтын эхний тоглолт өмнөх улирлын дэд аварга болох Ховдын Шонхорууд болон хүрэл медалийн эзэд болсон Өвөрхангай Тэнүүн Өлзий багуудын тоглолтоор нээсэн юм. Энэхүү тоглолтод Өвөрхангайчууд 108:96-гаар Ховдчуудыг хожиж 2019-2020 оны улирлын эхний ялалтаа авлаа.
Дараагийн
тоглолт сүүлийн 3 жил Супер лигт босоо байгаа аваргууд Архангайн Алтан Дорнодын
Дайчид баг болон өнгөрсөн улирлын лигт шилдэг дөрөвт үлдсэн Сүхбаатар Дарьганга
Альянс Тех багуудын тоглолтоор үргэлжилж архангайчууд 11:109-өөр
сүхбаатарчуудыг хожлоо.
Энэ жилийн Үндэсний супер лигийн “Тэргүүн хэсэг”-т: Архангай Алтан Дорнодын Дайчид, Ховд Шонхорууд, Сүхбаатар Дарьганга Альянс-Тех, Өвөрхангай Тэнүүн-Өлзий, Дархан Гарьд, Баянхонгор, Улаанбаатар, Багануур гэсэн шилдэг 8 багийн тулаанаар үргэлжилнэ.