Аж ахуй нэгж, байгууллагын ажилтнуудын ажлын цагийг богиносгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-20 12:18:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн онцгой комиссын хуралдаанаар өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсдын ажлын цагийн үргэлжлэх хугацааг богиносгов.

Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 02-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хуваарьт шилжүүлэх, 0-10 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг болон жирэмсэн эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.

Энэ хугацаанд өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсдын ажлын цагийн үргэлжлэх хугацааг богиносгосон байна.  


関連ニュース