ГОВЬ-АЛТАЙ: Нийтийн сонсголд иргэд идэвхтэй оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Нутгийн захиргааны байгууллага төсвийн хяналтын нийтийн сонсголыг жил бүр зохион байгуулна” гэж заасан байдаг. Үүний хүрээнд аймгийн ИТХ-аас Говь-Алтай аймгийн “Уул уурхайн аж ахуй нэгжүүд нутгийн захиргааны байгууллагатай 2023-2025 онд байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүн” сэдвээр зохион байгууллаа.
Уг сонсголд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, агентлаг, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын Газар, Сумдын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүд, мөн уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүд /16 аж ахуй нэгж/, аймгийн ИНБ-ууд, иргэдээс бүрдсэн нийт 110 орчим хүмүүс оролцсон юм.
Сонсголоор уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй нутгийн захиргааны байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж харилцан санал солилцлоо. Мөн цаашид анхаарах асуудлуудын талаар болон гэрээг орон нутгийн иргэдийн хэрэгцээ, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах, талуудын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг ажил хэрэгч, үр дүнтэй санал дүгнэлтүүд гарч, холбогдох байгууллагууд ажилдаа тусгаж ажиллахаар болсон тухай Гоовь-Алтай аймгийн ИТХ-аас мэдээлэв.
Ulaanbaatar