Мария Шарапова зодог тайлж буйгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-27 16:47:03

МОСКВА. /Риа Новости/. Их дуулгын тэмцээний таван удаагийн ялагч ОХУ-ын теннисчин Мария Шарапова 32 насандаа зодог тайлах шийдвэр гаргажээ. Түүний тамирчны замналыг зургаар танилцуулж байна.


1.ОХУ-ын теннисчин Мария Шарапова 32 насандаа зодог тайлж буйгаа мэдэгджээ.


2. Тамирчин бүсгүй 17-хон насандаа Уимблдоны олон улсын тэмцээнд түрүүлж, тун залуухан байхдаа дэлхийн тавцанд өөрийгөө таниулж чаджээ.

3. Хоёр жилийн дараа тэрбээр Нью-Йоркт болсон АНУ-ын нээлттэй тэмцээний аваргад амжилттай оролцжээ.


4. 2008 онд М.Шарапова “Australian Open” тэмцээнд ялж, Их дуулга цуврал тэмцээнд гурав дахь удаагаа цомын эзэн болжээ. Шийдвэрлэх тоглолтонд тэрбээр Сербийн од Ана Ивановичийг оноогоор илүүрхсэн байна.  


5. Тэр улиралдаа Шарапова шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд Холбооны цом хүртсэн байна.


6. 2012 онд М. Шарапова Мэргэжлийн их дуулгын тэмцээнд аваргаа хамгаалж чадсан байна.


7.Теннисний нээлттэй эрин үед Шараповагаас өмнө ердөө таван эмэгтэй тамирчин ийм ажилтанд хүрч байжээ.


8.Тухайн жилдээ М.Шарапова Лондонгийн Олимпын наадамд оролцож, мөнгөн медаль хүртсэн байна.  


9.Энэ тэмцээний шийдвэрлэх тоглолтод М.Шарапова Америкийн тамирчин Серена Уильямсд хожигдсон юм.


10.Лондонд болсон ХХХ зуны олимпын наадмын нээлтийн ёслолд М.Шарапова ОХУ-ын шигшээ багийн туг баригч болсон нь анхаарал татсан үйл явдал байсан юм.


11.Францын нээлттэй тэмцээнд Мария хоёр удаа ялжээ. 


12.Теннисийг таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдэд оролцохыг Мария Шарапова зөвшөөрдөг нь олонтаа.


13. Сэргээшийн шинжилгээгээр мельдони илэрсэн нь тогтоогдсон тухай Мария Шарапова 2016 оны 3 дугаар сарын 7-нд шуурхай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байжээ. Мельдониг Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллага  2016 оны 1 дүгээр сарын 1-нд хориотой эмийн жагсаалтад оруулсан байжээ. Тэрбээр теннис тоглох эрхээ 15 сараар хасуулахад хүрч, 2017 оны 4 дүгээр сард тэмцээндээ эргэн ирэх боломжтой болсон байна.   



14.Теннисээс хэсэг хугацаанд холдох үеэрээ Шарапова Харвардын бизнесийн сургуульд дэлхийн стратегийн менежментийн чиглэлээр сургалтад хамрагдсан байна.


15. Идэвхтэй бэлтгэл сургуулилт хийхээс гадна М.Шарапова олон арга хэмжээнд нэлээд идэвхтэй оролцдог байна. 

 

16. Тэрбээр өөрийн амттаны “Sugarpova” брэндээ хөгжүүлдэг. 


17. Карьерынхаа хугацаанд М.Шарапова шагналын сангаас 39 сая ам.долларыг олж чаджээ.


18. 2017 оны 9 дүгээр сард М.Шарапова  “Миний амьдрал зогсошгүй” нэртэй намтар номоо гаргасан байна. 

 

関連ニュース