ДЭМБ-д дэмжлэг үзүүлэх ёстой гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-15 12:45:50

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ дэмжлэг үзүүлэх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мягмар гарагт мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус байгууллагын төсвийг санхүүжүүлэхээ зогсооно гэж мэдэгдсэний дараахан энэхүү мэдэгдэл гарсан байна.


COVID-19”-ийн эсрэг дэлхий нийтийн дайнд ялахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй ДЭМБ-д дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн би үзэж байна гэж А.Гутерреш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ. Дэлхий дахин коронавирустэй тэмцэж буй энэ үед ДЭМБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагын төсвийг бууруулах нь тохиромжгүй гэж түүний мэдэгдэлд тэмдэглэжээ.


Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга коронавирусний халдварын тархалт болон үүнээс үүдэлтэй үр дагавруудыг зогсоохын тулд эв санаагаа нэгтгэж, нэгдмэл байх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Түүнчлэн тэрбээр, “COVID-19” цар тахал бол дэлхий дахинд тулгарсан хамгийн аюултай сорилт юм гэж энэ сарын 8-нд хэлснээ дахин дурдсан байна. 

関連ニュース