Оросын алдартай хөгжимчид Пальмира хотод концерт тоглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-06 12:22:46

ДАМАСК. /france24/. Сирийн Пальмира хотыг босогчдоос чөлөөлсөн үйл явдлыг тэмдэглэхээр ОХУ-ын нэртэй хөгжимчид тус хотод өчигдөр концерт тоглосон байна.

Алдартай удирдаач Валерий Гергиев тэргүүтэй Санкт-Петербургийн Мариинскийн найрал хөгжмийн хамтлаг Оросын цэргүүд, Засгийн газрын сайд, сэтгүүлч нарт зориулан тоглолт хийжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний найз, сүүлийн үед “Панамын файл”-тай холбоотой дуулианд орооцолдоод байгаа морин хийлч Сергей Ролдугин “Лалын улс” бүлэглэл олон хүнийг цаазалж, Ромын үеийн задгай театрыг эвдлэн сүйтгэсэн явдлыг жигшиж байгаагаа илэрхийлэн гоцлол хөгжмийн зохиол тоглосон байна.

Террористуудаас чөлөөлөгдсөн Пальмира хотод ийм гайхалтай хүмүүнлэгийн ажиллагаа явуулсанд талархаж байна гэж Путин концерт эхлэх үед Оросын телевизээр дамжуулан мэдэгджээ.

Мөн тэрбээр хэлэхдээ "энэ бол талархал, итгэл найдвар, дурсамжийн бэлгэдэл мөн" гэжээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

 

関連ニュース