Турк улс Сомали руу тусламж илгээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСТАНБУЛ./Anadolu/. Турк улс ням гарагт Сомали руу 11 мянган тонн тусламжийн бараа ачсан хөлөг онгоц илгээлээ хэмээн тус улсын Гамшигтай тэмцэх онцгой байдлын газар /ГОБГ/ мэдээлжээ.
“Тусламжийн хөлөг ням гараг буюу “Ээжүүдийн баяр”-ын өдөр Истанбулын Хайдарпаса боомтоос хөдөллөө. Бид Сомали улсад 5 жилийн турш тусламж илгээж байна. Хөлөг онгоц 15 хоногийн дараа тэнд очно. Сомалийн олон мянган эхчүүдэд энэ тусламжийг хүргүүлж байна" хэмээн Туркийн Онцгой байдлын газрын дарга ярилаа.
Турк улс Сомалид нийтдээ 500 сая долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ. Хэдийгээр Сомали улсад байдал нэлээд тогтворжиж байгаа ч буурай хөгжилтэй хэвээр байна. Түүний зэрэгцээ Аль-Шабааб гэдэг террорист бүлэглэл байнга хүчирхийлэл үйлдсээр байгаа юм.
Х.Сарнай