Улс төрийн гурван  нам, зургаан бие даагч хүсэлтээ илэрхийлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 13:21:10

Улс төрийн намууд өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж  нэр дэвшигчдээ тодруулж  аймгийн Сонгуулийн хороонд  ирүүлж дэвшүүлэхээр  нэрсийн жагсаалтаа сонгуулийн хороонд өгөхөөр хүсэлтээ илэрхийлж байна. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг МАН, АН, МАХН-ууд дотооддоо аймгийн ИТХ-д төлөөлөгч сонгох нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцэж дуусгавар болгоод байна.

Аймгийн сонгуулийн хороонд өнөөдрийн байдлаар  МАН-41, АН-41, МАХН-41 төлөөлөгч Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвших  хүсэлтээ илэрхийлж, бие даагч 6 хүн гарын үсэг цуглуулах шатандаа  явж байна.

Өнөөдрийн байдлаар Иргэний хөдөлгөөн нам, Хөдөлмөрийн үндэсний нам  хуулийн хугацаанд тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсийн жагсаалтаа гаргаж амжаагүй байна.

Аймгийн Сонгуулийн хороо өчигдөр дээрх хоёр намын мэдүүлэг хүлээж, шөнийн 12 цаг хүртэл жижүүрлэсэн  боловч ирээгүй байна.

Улс төрийн намууд хүсэлтээ 5 сарын 12-ны дотор, бие даагчид 5 сарын 14-ний дотор хүсэлтээ аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэхээр хуулинд заажээ.

Аймгийн Сонгуулийн хороо улс төрийн намуудын ирүүлсэн нэрсийн жагсаалтыг хүлээн авч хянан үзээд 5 сарын 12 нд нэр дэвшигчийн эрхийн  үнэмлэх олгох юм байна.

 А.Бямбасүрэн

関連ニュース