Өвлийн хүлэмж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-22 17:07:26

Увс /МОНЦАМЭ/. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар Увс аймагт ажиллаж байна.

Тэд газар тариалан эрхлэгчдэд зориулан ахуйн нөхцөлд жимс ногоо хатаагч төхөөрөмж хэрхэн хийж ашиглах, түүний ач холбогдол, хэрэглээний талаар сургалт зохион байгуулжээ. Мөн нарны коллектор халаалттай өвлийн хүлэмжийн танилцуулга хийсэн байна. Төслийн багийнхан аймгийн “Хүлэмж” дэд хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, ЭТИС хөтөлбөрийн хамтын санхүүжилтээр бүтээн байгуулсан 38 м2 өвлийн хүлэмжийг хариуцагч, эзэмшигч нарт хүлээлгэн өгсөн юм.

Увс аймгийн хувьд өвөлдөө хөрсөн дээрээ -40 хэм гарч хүйтэрдэг тул өвлийн хүлэмж байдаггүй юм. Гэхдээ Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, ЭТИС хөтөлбөрийн хамтын санхүүжилтээр олгогдож буй энэхүү хүлэмжүүд нь Увсын хүйтнийг даах чадвартай гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна.

関連ニュース