УВС: “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн вип автобус хот хооронд зорчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-23 15:03:50

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн .вип автобус долоо хоног бүрийн пүрэв, бямба гарагт Увсаас-Улаанбаатар, даваа, бямба гарагт Улаанбаатараас Увс чиглэлд зорчигч тээвэрлэж байна.


Тус автобусны давуу тал нь суудлын тоо цөөн, тав тухтай, халуун цай, кофе, жигнэмэг үнэгүй, хөл амраагчтай, хагас унтлагын тохилог автобус бөгөөд 24 цагийн турш тасралтгүй ажиллах интернэттэй юм.


Зорчих тасалбарыг Драгон төвийн касс болон Увс аймгийн АТҮТ-ийн кассаар болон онлайнаар захиалах боломжтой байна. 

 

Ташрамд, энэ сарын 15-ны 03.20 цагт Улаанбаатараас Увс руу зорчиж явсан тус компанийн 07-08 УВС дугаартай, П.Барсайхан жолоочтой автобусанд анхны төрөгч оюутан охин гэнэт өвдөөд төрсөн юм. Автобус Завханы Сонгино сум руу орох дөхөж явсан бөгөөд түргэний эмч ирэхээс өмнө хүүхэд төрсөн тул автобусанд зорчиж явсан эмэгтэйчүүд эх барьж авчээ.

Өвөрхангай аймгийн эмэгтэй Увс аймгийн Зүүнхангай сумын бэр болохоор явж байхдаа анхны хүүгээ ийнхүү автобусанд төрүүлжээ. Тус автобусны жолооч П.Барсайхан болон хамт явсан 23 зорчигч сэтгэлийн хандиваа цуглуулан эх, хүү хоёрт бэлэглэжээ.

  

関連ニュース