Олимпын наадмын гүйлтийн зам, талбайд шалгалт, туршилт хийж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /NHK/. Рио Де Жанейро-гийн Олимпын наадмыг зохион байгуулагчид гүйлтийн зам болон талбайд туршилт сорил хийж эхэллээ.
Өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш Олимпын наадмыг зохион байгуулагчид уралдаан тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнд чанарын туршилт шалгалт явуулж байгаа юм.
Өнгөрсөн бямба гарагт гурван жилийн хугацаанд засвар хийгдсэн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд гүйлтийн зам болон талбайг олон улсын стандартын дагуу хийсэн эсэхийг шалгах ажил эхэлжээ. Одоогоор цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал болоод гаднах хана зэргийг бүрэн гүйцэд хийж дуусаагүй байгаа юм.
Зохион байгуулах хорооны спорт асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Агберто Гуймарэс хэлэхдээ "үлдсэн хоёр сарын хугацаанд бидэнд хийх зүйлс их байгаа ч наймдугаар сарын 5-нд Олимпын наадам нээлтээ хийх өдөр гэхэд бүх зүйл 100 хувь бэлэн болно" гэжээ.
Х.Сарнай