Хүүхдүүдэд музей үнэ төлбөргүй үйлчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн
Музей 18
хүртэлх насны бүх хүүхдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж
байна. Шинэ хичээлийн жилийг угтан ийнхүү музейн үзмэрийг сонирхох гэсэн
хүүхэд багачуудад үнэ
төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
“Хүүхэд
багачуудын өмнө манай музейн хаалга үргэлжид нээлттэй
байх болно. Аймгийн Музейд ховор сонин үзмэрүүд цөөнгүй байдаг бөгөөд хамгийн сүүлд
гэхэд Маршал Ю.Цэдэнбалын лааны тосон үзмэрийг байршуулсан. Мөн бид бүхэн
энэ жил “Цахим музей” ажиллуулж, үзмэрүүдээ олон нийтэд сурталчилж байгаа”
хэмээн аймгийн Музейн дарга Ш.Цэдэнбал хэллээ.