Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-04 12:11:27
Архангай /МОНЦАМЭ/. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон цэргээс 94-103 насны 78 хүн байгаагаас Архангай аймгийн Ихтамир сумын ахмад дайчин Аюушийн Цэнджав, Хашаат сумын ахмад дайчин Пагмажавын Санжаа нар өдгөө энх тунх амьдарч байна.
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор Аюушийн Цэнджав, Пагамжавын Санжаа нарыг шагнасныг аймгийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Ш.Гомбодорж, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Ганбаатар, Ихтамир, Хашаат сумын ИТХ дарга, Засаг дарга нар энэ сарын 3-ны өдөр хүндэтгэн гардуулж өглөө.
Мөн дээрх хоёр ахмад дайчинд аймгийн Засаг даргын Тамгын газраас тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн юм.
関連ニュース