Тавдугаар сарын 27-нд ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙТавдугаар сарын хорин долоонд ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно гэж Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар мэдэгдлээ.
2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөр МАХН-аас С.Дамбий, МАН-аас Ц.Мөнхнасан, Ж.Нэргүй, Д.Мөнхбат, Б.Өсөхбаяр, М.Гэрэлчулуун нарын арван таван, Ардчилсан намаас Б.Булганчимэг, Ч.Түвшинтөгс, С.Эрдэнэбат, Д.Оюунчимэг зэрэг хорин төлөөлөгч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгодон ажиллаж байна. Эдгээрийн найм нь эмэгтэй төлөөлөгч байна.
Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны нэгдүгээр сарын хорин наймны 01 тоот тогтоолоор энэ оны аймгийн сонгуулийн хорин таван тойрогт гучин есөн мандат олгохоор тогтоож уламжилсныг Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо ёсчлон батлажээ.
Архангай аймаг.Л.Булган