Дөрвөн багийн төвийг эрчим хүчинд холбожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 10:19:55

2013-2016 онд Өндөр-Улаан, Ихтамир, Тариат сумын Донгой, Бэлх, Борт, Мөрөн багийг төвийн эрчим хүчинд холбожээ.

Дээрх сумдын дурьдсан багуудад дэд бүтэц хөгжих бололцоотой гэж нутгийн иргэд болон мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Түүнчлэн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цахир, Чулуут, Тариат суманд 10/04 кв-ын дэд өртөөг барьж 0,4 кв-ын агаарын шугмыг шинэчлэсэн байна.

Сумын төвийг их замтай хатуу хучилттай замаар холбоно

2016 онд хэвтээ тэнхлэгийн авто замаас найман километр зайд оршдог Өндөр-Улаан сумын төвийг мянганы замтай холбоно гэж аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал хэллээ.

Уг автозамын зураг төсвийг хийж, харин тавих ажлыг “ОДНД” ХХК гүйцэтгэхээр хэлэлцэн концессын жагсаалтанд бичигджээ.

Хотонт, Цэнхэр, Nхтамир, Тариат сумын төвөөр Улаанбаатар –Увсын чиглэлийн авто зам дайран өнгөрдөг ба эдгээр сумдын автозамын зураг төсвийг мөн хийлгэж ажлыг эхлүүлжээ. 

 

                                                                                              Архангай аймаг Л.Булган

 

関連ニュース