Гаж хөгжилтэй тугал гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙХаврын цагт бод мал ядарч доройтон хээл хүндэрч, өргүүлэх хүндрэлтэй төллөх, хаг саатах, гаж буруу төл гаргах зэрэг хүндрэл тохиолдож байна.
Тухайлбал Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Урд могой гэдэг газар малчин С.Жаргалын сарлагын үнээ төллөж чадахгүй байна гэсэн дуудлагаар газар дээр нь очиж үзлэг хийхэд сарлагын үнээ нь төллөх боломжгүй байсан тул мэс заслын аргаар хагалгаа хийж төлийг авахад төл нь цээжээрээ наалдсан, хоёр толгойтой, хоёр бөгсөн биетэй гаж хөгжилтэй ихэр тугал гарсан гэж аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн малын их эмч Г.Батбаатар ярив.
Архангай аймаг Л.Булган