ИТХ-ын анхдугаар хуралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуульд Ховд аймгийн 53872 сонгогч санал өгөхөөс 37617 иргэн санал өгч, ирц 69.83 хувьтай дууссан. Улмаар ээлжит сонгуулиар Ховд аймгийн ИТХ-ын 41 суудлын 27-г МАН, 13-г АН, МАХН-аас нэг нэр дэвшигч суудал авсан юм.
Ингээд “Аймаг нийслэл,
сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулсан Ховд
аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион
байгууллаа.
Хуралдааны эхэнд орон нутгийн сонгуулийн дүн, тайлан мэдээллийг албаныхан танилцууллаа. Үүний дараа шинээр томилогдож буй төлөөлөгчдөд "Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг"-ийг гардуулан өгч, төлөөлөгчийн эрхийг нь баталгаажууллаа. Энэ үеэр Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.
Эдгээр
төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Т.Баярсайхан \1962 он\, хамгийн залуу нь Т.Бергенбай \1989 он\ юм.
Харин анх удаа сонгогдсон 23, улиран сонгогдсон 14 төлөөлөгч байна. Мөн дахин сонгогдсон буюу өмнөх жилүүдэд ажиллаж байсан дөрвөн төлөөлөгч бий.
Үүнд, хамгийн олон буюу гурван удаа сонгогдсон төлөөлөгч гэвэл Г.Пүрэвганди, М.Ганзориг, Б.Амаржаргал, Б.Дүгэржав гэх мэт.
Түүнчлэн эмэгтэй төлөөлөгч долоо байна.
Анхдугаар хуралдааны хүрээнд ИТХ-ын даргыг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.