“Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Эрдэнэбатыг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-07 12:16:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дархан Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирлаар Гомбожавын Эрдэнэбатыг томилжээ. Тодруулбал тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал энэ сарын 3-ны өдөр хуралдаж ийнхүү шийдвэр гаргасан аж. Компанийн тамга тэмдгийг гүйцэтгэх захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч дэд захирал бөгөөд ерөнхий инженер Т.Буяндэлгэр гардуулан өгч ажлын амжилт хүсэв.

Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбатын тухайд 2008-2012 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2016-2020 онд Аймгийн ИТХ-ын хурлын даргаар ажиллаж байсан юм.

Ташрамд тус компанийн гүйцэтгэх захирал П.Ариундалай өнгөрсөн 7 дугаар сард зуурдаар таалал төгссөн. Ийнхүү дөрвөн сар гаруй хугацааанд томилогдоогүй гүйцэтгэх захирал томилогдож ажилдаа орлоо.

 

関連ニュース