Хариулгагүй мал, гахайтай иргэдэд мэдэгдэх хуудас хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-13 22:35:38
Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын суурьшлын бүсэд нэвтэрсэн хариулгагүй мал, гахай иргэдийн цэвэр цэмцгэр, аюулгүй амьдрах орчинд удаа дараа эрсдэл учруулсаар байна.
Тодруулбал орон сууцны орчмын хог хаягдлыг онгичиж тараах, хог хаягдлаар хооллох, авто замын хөдөлгөөнд саад учруулах зэргээр асуудлууд үүсгэсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан мал бүхий иргэдэд төвийн суурьшлын бүсэд хариулгагүй мал гахай бэлчээхгүй байх талаар мэдэгдэх хуудас хүргүүлж байна.
Холбогдох байгууллагаас мал бүхий иргэд мал, гахайгаа хариулга, маллагаагүй бэлчээхгүй байх, хөл хориог чанд мөрдөх, журмыг зөрчсөн тохиолдолд Хэрлэн сумын ЗДТГ-ын аж, ахуйн хашаанд хашиж торгуулийн арга хэмжээг авахыг анхаарууллаа.
Хариулгагүй мал, гахайтай холбоотой санал гомдлыг Хэрлэн сумын Мал эмнэлгийн тасгийн малын эмч 98118798, Өндөрхаан тохижилтын ажилтан 99569868 утсаар авч байгаа юм байна.
関連ニュース