Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагуудыг хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, аймгийн төв Чингис хот болон бүх сумдад автомашинаар зорчих хөдөлгөөнийг зогсоожээ.
Мөн иргэдийг
гэрээс нь гаргахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалтыг хийгээд
байна.
Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах
багаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, түргэвчилсэн оношлуураар шинж
тэмдэг илэрсэн иргэдэд хүрч ажиллаж байгаа бөгөөд цусыг Дорнод аймаг руу
явуулж, 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах юм.
Өчигдөр буюу энэ сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн
замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэвтэрсэн гурван иргэнээс коронавирусын
халдварын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр нь “эерэг” гарснаар
аймгийн шуурхай штаб, Онцгой комисс шуурхай хуралдаж дээрх шийдвэрүүдийг гаргалаа.