Сүхбаатарын нийт нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт өнгөрсөн шөнөөс эхлэн одоог хүртэл
цас орж байна. Аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр энэхүү цаг агаарын үзэгдэл
нь аймгийн ихэнх нутгийг хамарч байгаа бөгөөд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл
үргэлжилнэ гэв.
Энэ хугацаанд агаарын температур эрс чангарч шөнөдөө 15-20 градус, өдөртөө
7-9 градус хүрч хүйтрэн, салхины хурд 12-14м/с хүрэхийг анхаарууллаа. Тиймээс хөл
хориогны дэглэмтэй байгаа энэ үед иргэдийг мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг
мөрдөж, гэрээс гарахгүй байх, малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг зөвлөлөө.