Хонконгийн ардчиллыг дэмжигчид жагслаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХОНХОНГ. /NHK/. Бээжин хотын төв талбай болох Тяньаньмэнийн талбайд ардчиллыг дэмжигч оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарснаас хойш 27 жил өнгөрөх гэж байгаатай холбоотойгоор хонконгчууд жагсаал хийжээ. Тэд хүний эрхийн хуульчид болон хөдөлгөөний идэвхтнүүдийг суллахыг эх газрын Хятадад хандан уриалсан байна.
Нэгэн иргэний нийгмийн байгууллага өнгөрсөн амралтын өдөр уг жагсаалыг зохион байгуулжээ. Тус байгууллага жил бүр ийм жагсаал хийдэг аж. Тус байгууллагыг Тяньаньмэнийн талбайд болсон жагсаалын үеэр оюутан байсан хүмүүс болон бусад хүн үүсгэн байгуулжээ. 1989 оны зургадугаар сарын 4-нд эх газрын Хятадад болсон ардчиллын жагсаал цуглааныг Хонконгт байсан тэд дэмжиж байжээ.
Ням гарагт болсон жагсаалыг зохион байгуулагчийн мэдэгдсэнээр, энэ оны жагсаалд 1500 орчим хүн оролцсон бөгөөд Хонконгийн төвөөр дайран 4 км газрыг жагсан туулсан байна.
Тяньаньмэнийн хэргийг “оюутнуудын дэгдээсэн үймээн” гэж тодорхойлдог байдлаа эргэн харахыг БНХАУ-ын эрх баригчдаас тэд шаарджээ. Мөн ардчиллын хөдөлгөөнүүдийг хүчээр дарахаа зогсоохыг тэд Бээжинд уриалсан байна.
Г.Доржханд