НҮБ-ын энхийг сахиулагчид амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /ВВС/. Мали улсын өмнөд нутагт болсон халдлагын улмаас НҮБ-ын таван энхийг сахиулагч амь үрэгдэж, нэг энхийг сахиулагч хүнд шархаджээ.
Того улсын армийн энхийг сахиулагч цэргүүд Малигийн Мопти муж руу явж байх үедээ босогчдын халдлагад өртсөн байна.
Лалынхан болон туарег омгийн босогчид үймээн самуун үүсгэсэнтэй холбоотойгоор Мали улсад байдлыг тогтворжуулахын тулд НҮБ 2013 онд тус улсад энхийг сахиулагчдаа илгээн байрлуулсан билээ.
Тус улсын хойд болон төвийн бүс нутагт байрласан энхийг сахиулагчид руу босогчид үе үе халдсаар байна.
Г.Доржханд