Украины өндөр настны асрамжийн газарт гал гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКИЕВ. /Xinhua/. Украины Киев муж дахь өндөр настны асрамжийн газарт өнгөрсөн амралтын өдрийн үүрээр гал гарсны улмаас 17 хүн амиа алдсан тухай холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Тус улсын Онцгой байдын ерөнхий газрын мэдэгдсэнээр, Литочки тосгонд 35 хүн байрлаж байсан өндөр настны асрамжийн газарт орон нутгийн цагаар ням гарагийн 3:40 цагт гал гарчээ.
Нийт 150 аврагч болон гал сөнөөгчид хэргийн газарт ажиллаж, 18 хүнийг аварсан байна.
Уг хэргийг шалгах тусгай комиссыг Украины Засгийн газар байгуулжээ.
Г.Доржханд