Баянхонгорт Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-06 17:30:20

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 141 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 339 тоот захирамжаар Баянхонгор аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-тэй боллоо.

Тус төв байгуулагдсанаар иргэдэд анхан шатны үйлчилгээг хүргэдэг 6 төрийн байгууллагын 79 төрлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах боломж бүрдэж байгаа аж. Нэгдсэн төвд Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын үйлчилгээнүүд төвлөрчээ.

Төвийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан төрийн үйлчилгээг иргэндээ шуурхай, ил тод, хүнд сурталгүй хүргэх нь хамгийн чухал болохыг дурьдаад, Баянхонгор аймаг өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ чиглэлээр чамлахааргүй санал, санаачилга гаргаж, томоохон ажил, арга хэмжээнүүд зохион байгуулсныг онцолсон. Үүний нэг жишээ бол “Өрхтэй харилцах дэвтэр” юм хэмээн цохон тэмдэглэлээ.

Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан тус төвийн менежер, нийт албан хаагчдад хандан цаашид иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр үүрэг чиглэл өгч, ажлын амжилт хүслээ.

 Б.Мөнхзул

 

関連ニュース