Гэрэлтүүлэгт 31 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-07 16:46:13

Булган аймгийн Булган  сумын баруун 4-н замаас "Миний голомт" төв, МСҮТөвийн ар, "All mart" төв хүртэлх гэрэлтүүлгийг лед болгон солилоо.

ОНХС-ийн хөрөнгөөр 2016 онд гэрэлтүүлэгт 31,9 сая төгрөг батласнаас одоогийн байдлаар тендер зарлагдан  Орхон аймгийн "Ачуут ажнай",  "Сервис по семенс" ХХК - ууд  шалгаран  18,8 сая төгрөгөөр 70ш лед гэрлийн толгойг бэлтгэн нийлүүлж, суурилуулаад байна. Энэхүү лед гэрэл нь тод, тусгал сайтай, эрчим хүчний зарцуулалт бага, баталгаат хугацаа урт, тусгалын өнцөг, манан бороог нэвтлэх чадвар сайн, техникийн болоод  ажиллах хүчний зардлыг хэмнэх давуу талуудтай юм.

Булган сумын нийтийн эзэмшлийн зам талбай, болон автомашины зам дагуу тавигдсан гудамжны гэрэлтүүлгийг тод тусгал сайтай болгосноор, шөнө оройн цагаар нэрэмжит гудамж талбайгаар явах иргэдийн амгалан тайван байдал, замаар зорчих машин техникийн аюулгүйн байдал хангагдаж,  өнгө үзэмж сайжирч, эрүүл аюулгүй орчин бүрдэнэ. Цаашид гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг лед  болгох хэрэгтэй байгааг Булган аймгийн хот тохижилт үйлчилгээний албаны дарга Л.Чимгээ мэдээллээ.

                                                                                                                                                                                    П.Батням

 

関連ニュース