БУЛГАН: Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-19 09:32:08

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ээлжит зөвлөгөөнийг 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна.


Зөвлөгөөнөөр зөвлөлийн 2025 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, 2026 онд авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлон, үйл ажиллагааг улсын хил хамгаалалтад илүү үр дүнтэй төвлөрүүлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлэв.


Зөвлөгөөнийг Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нээж үг хэлж, хариуцсан хэсгийн хилийн цагийн байдал, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Хилийн цэргийн 0286 дугаар ангийн захирагч Л.Цогтжаргал илтгэл танилцуулан, 2026 оны төлөвлөгөөний төслийг ХХТХ-ний Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбилэг танилцууллаа


Зөвлөгөөнд оролцсон зөвлөлийн дарга, гишүүд 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, цаашдын үйл ажиллагаанд анхаарах чиглэл, үүрэг даалгаврыг Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Д.Пүрэв-Очирт өгсөн байна.



 

関連ニュース