Өнөөдрөөс зарим хязгаарлалтыг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-17 18:15:35
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой комиссоос гаргасан зарим хязгаарлалтыг өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн цуцаллаа.
Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 5-10-ны хооронд Улаанбаатар хотоос ирсэн хүмүүст хатуу хяналт тавьж ажилласан бөгөөд 10 хүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлж хариуцлага тооцох болсон байна.
Мөн түүврийн аргаар дээрх хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.
Иймд дараах хязгаарлалтуудыг цуцалсныг аймгийн ОК-оос мэдээллээ. Үүнд:
- Аймаг доторх бүх хөдөлгөөн
- Бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана
- Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн горимоор
- Архи, согтууруулах ундааг 09.00 - 19.00 цаг хүртэл борлуулах, үйлчлэх
- ЕБС-ийн 1,2,5,9,12 дугаар ангийн давтлага /эцэг, эхийн зөвшөөрлөөр буюу сайн дурын зарчмаар/
- Заал, сүм хийдүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тус тус үйл ажиллагаагаа явуулахаар болов.
Аймгийн хэмжээнд зургаан пост үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд Улаанбаатар хот болон голомттой бүс нутгаас ирж буй иргэд заавал PCR шинжилгээний бичигтэй байхаас гадна заавал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч байж нэвтрэх болохыг анхаарууллаа.
Улаанбаатар хот явах, ирэх хөдөлгөөн улсын болон нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зохицуулагдаж байгаа бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 23-ны 06.00 цаг хүртэл эрүүл мэнд, буяны үйл ажиллагаанаас бусад тохиолдолд гаргахгүй, оруулахгүй аж.

関連ニュース