Аймгийн нэгдсэн эмнэлэгт нярайн шарлалтыг анагаах аппарат гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын хүнсний худалдаа эрхлэгчид аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нярайн шарлагын аппарат хандивлалаа.
Булган сумын хүнсний тусгай зөвшөөрөлтэй 37 дэлгүүр 2,3 сая
төгрөгийн хандив цуглуулан аймгийн Нэгдсэн эмнэлэгт чухал шаардлагатай уг тоног
төхөөрөмжийг БНСУ-аас захиалан авчирч өгсөн байна.
- "Ковид-19" цар тахал дэгдсэн энэ үед эрүүл мэндийн байгууллагад туслах, ирээдүй хойч
үеийнхнийг эрүүл өсөж бойжих нөхцөл боломжоор хангах зорилгоор энэ ажлыг зохион
байгуулсан. Эмнэлгийн байгууллагаас чухал шаардлагатай тоног төхөөрөмжийн
судалгаа авсны үндсэн дээр нярай хүүхдийн шарлагын аппарат хандивлахаар шийдсэн
гэж хүнсний худалдаа эрхлэгчдийн төлөөлөл “Булган анар” ХХК-ийн захирал
Д.Мэндсайхан ярилаа.