“Булган хангайн хөгжлийн төлөө” сангаас малчдад тусламж үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ “Булган хангай хөгжлийн төлөө” сангаас Булган
аймгийн малчдад тавтай хаваржиж, төлөө бүрэн бойжуулахад нь тусламж үзүүлэх
ажлаа эхлүүлжээ. Тус сангаас Булган сумын малчдад хүргэх 15 тонн буюу 750
шуудай багсармал тэжээлийг сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөөд
байна.
Хаваржилт тавгүйрхэж, мал өвс, тэжээлийн
дутагдалтай суманд 5,0 мянган шуудай буюу 100 тонн тэжээл тараах ажлыг зохион
байгуулна гэж “Булган хангайн хөгжлийн төлөө” сангийн тэргүүн С.Гал-Эрдэнэ
мэдэгдсэн байна. Аймгийн хэмжээнд малчид өнгөрсөн намар бэлтгэсэн өвс,
тэжээлийнхээ 40-90 хувийг зарцуулсан мэдээтэй байгаа юм.